Цэс Close

Дэлхийн усны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх барилдлаа

2025 оны гуравдугаар сарын 21 ний энэ өдөр Ус сувгийн удирдах газрын Чандмань спорт цогцолборт “Дэлхийн усны өдөр”- т зориулагдсан, МНААҮХ-ны 20 жилийн ойг тохиолдуулсан хүчит 128 бөхийн барилдаан, шагай харвааны тэмцээн уламжлал ёсоор болж өндөрлөлөө.

Шагайн харваа нь хувийн цуваа, харваа гэсэн 2 төрлөөр явагдсанаас МНААҮХолбоооны Дорноговь дахь Чандманы илч ОНААТҮГ-ын баг тамирчид 1 дүгээр байр. ОСНААУГ 2 дугаар байр УСУГ 3 дугаар байр эзэллээ.

Нийт 128 бөхийн барилдааны шөвгийн 4 т Аймгийн арслан Ганбаяр, Аймгийн арслан Батдорж, Улсын начин Төрболд, Аймгийн начин Ганзориг үлдэж үзүүр түрүүнд Аймгийн арслан Ганбаяр, Аймгийн арслан Батдорж нар үлдсэнээс Түрүү бөхөөр Аймгийн арслан Ганбаяр шалгарч , үзүүр бөхөөр Аймгийн арслан Батдорж шалгарлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах