Цэс Close

Дэлхийн өндөр хөгжилтэй хэд хэдэн орон 12-15 насны хүүхдүүддээ вакцинжуулахаар болсноо зарлалаа

Дэлхийн өндөр хөгжилтэй хэд хэдэн оронд 12-15 насны хүүхдүүдэд Коронавирусын эсрэг вакцин хэрэглэхээр болсноо зарлалаа.

Европын Эмийн агентлаг “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөнтэй холбоотойгоор Европын Холбооны орнууд өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах аяныг эхлүүлээд байна. 

Тухайлбал...

Францад зургаадугаар сарын 15-наас 12-18 насны хүүхдүүд “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой болно гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдлээ.

Хонконг дархлаажуулалтын хөтөлбөрөө эрчимжүүлэх зорилгоор 12-15 насны хүүхдүүдэд вакцин хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ насны хүүхдүүдийг “BioNTech”-ийн вакцинаар дархлаажуулахаар төлөвлөөд байгааг эх сурвалж мэдээллээ. 

Румынд лхагва гаргаас 12-15 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлжээ.

Италид “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт олгосон байна.

Герман улсын хувьд 12-16 насныхныг зургаадугаар сарын 7-ноос вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол Польшид 12-15 насныханд вакцин хийлгэхийг санал болгож эхэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах