Цэс Close

Дэлхий дээр жилд сексийн үеэр 50000 орчим хүн нас байдаг

[cmsmasters_row data_shortcode_id="s0tf1remrf" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="fy4xi2yawk" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="g4he0o1usl" animation_delay="0"]

Дэлхийн хэмжээгээр сексийн үеэр нас барсан эрчүүдийн дөнгөж 25% нь л эхнэртэйгээ нэг оронд байхад нь ийм золгүй явдал тохиолдсон гэсэн судалгаа байдаг байна. Үлдсэн 75%  нь нууц амраг юм уу биеэ үнэлдэг бүсгүйчүүдтэй хамт байж байгаад нөгөө ертөнцөд оджээ. Харин эмэгтэйчүүдийн тухайд сексийн үеэр нас баралт нь эрчүүдийнхээс 12,5 дахин бага байна. Сексийн үеэр нас барсан хэд хэдэн алдартай тохиолдлыг өгүүлье.

Сексийн улмаас нас барсан хамгийн анхны тохиолдол 1899 онд болсон талаар тэмдэглэгдэж үлджээ. Францын Ерөнхийлөгч Феликс Фор ажлынхаа дараа өөрийн хайртай бүсгүй Маргерит Стенелийнд очжээ. Ерөнхийлөгч сексийн хувьд шинэ зүйлийг мэдрэхийг хүссэн бөгөөд хатагтай Стенель түүнд аман секс хийж өгсөн байна. Ерөнхийлөгч тэр дороо нас баржээ. Бүсгүйг цагаатгасан хэдий ч үүнээс хойш тэр “оршуулгын товчоо” хэмээх хочтой болсон байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Нельсон Рокфеллер 70 насандаа зүрх нь зогссоны улмаас нас барсан бөгөөд нууц амрагтайгаа бэлгийн харилцаанд орж байтал энэ золгүй явдал тохиолдсон гэнэ.

2001 онд Чилийн улстөрч Рауль Велосо нас барсан хойноо парламентын гишүүнээр сонгогджээ. Түүнийг хэрхэн нас барсан тухай дуулиан нь ийнхүү санал авахад нөлөөлсөн гэх. Ёс суртахууны талаар хүчтэй шүүмжлэлд өртсөн тэрээр сонгуулийн хугацааны өмнөхөн биеэ үнэлэгчтэй секс хийж байгаад нас барсан юм. Сонгуулийн комиссын ажилтнуудын хайхрамжгүй байдлын улмаас Велосогийн нэр санал авах хуудсанд үлдсэн бөгөөд ингэснээр  сонгуулийн өдөр түүний нэрийг бүх орон даяараа мэддэг болсон юм. Санал хураалтаар тэр ялсан бөгөөд үүний дараа санал өгсөн хүмүүст тэдний сонголт хүчингүй болсон талаар мэдэгджээ.

2009 онд алдарт жүжигчин Дэвид Кэррадайн нас нөгчсөн бөгөөд манай үзэгчид түүнийг “Биллийг ал” киногоор нь мэдэх байх. Тэр Тайландын Бангкок хотод нас барсан байна. Түүнийг буудлын өрөөндөө гар хангалга хийх үеэрээ нас барсан гэж байна.

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах