Цэс Close

Дэмжлэг шаардлагатай оюутанд “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа

Энэхүү уулзалтыг 2024 оны аравдугаар сарын 24-ний өдөр Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнүүд, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын төлөөлөл мөн үйлчилгээ авах хүсэлт гаргасан оюутан болон сайн дурын ажил хийж гүйцэтгэх оюутнууд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
Их, дээд сургуульд суралцаж буй оюутанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан оюутанд тус үйлчилгээг 2024 оны аравдугаар сараас энэ улирлыг дуустал үзүүлнэ. Энэхүү үйлчилгээнд Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн оюутнууд хамрагдах ба “Тэмдэглэл хөтлөгч”-өөр мөн тус сургуулийн оюутнууд хүмүүнлэгийн болон сайн дурын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ хичээлийн жилд үзүүлж буй үйлчилгээний давуу тал:
  1.  Сонсголын бэрхшээлтэй оюутанд “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.
  2. Харааны бэрхшээлтэй оюутныг “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээнд анх удаа туршилтаар хамруулна.
  3. Монгол улсын боловсролын их сургуулийн Сонсголын бэрхшээлтэй оюутнуудад “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-тай хамтран Тэмдэглэл хөтлөгч, Хэлмэрчийн үйлчилгээг хослуулан үзүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах