Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр товлогдлоо.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлт, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүд, хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай хүсэлтийн талаарх асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл үлдээх