Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт дөрвөн хүн ирүүлжээ
“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11 цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.
Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүллээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
д/д | Овог, нэр | Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил | Ажилласан байдал |
1 | ДорждамбынЗүмбэрэллхам | ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангийн Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын 1 дүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагч, Октябрийн район дахь мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дээд сургуулийн Цагдаагийн тэнхимд багш, Эрдэм шинжилгээ дээд курс хариуцсан арга зүйч, хичээлийн эрхлэгч, ХЗДХЯ-ны харьяа Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл сурталчилгааны үндэсний төвийн Криминологийн судалгааны секторын эрхлэгч, Цагдаагийн академид Гадаад харилцаа эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст ахлах зөвлөх, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
2 | ПүрэвдолгорынОдгэрэл | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Байротын их сургуульд магистр,МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, БР энд ИНГ ХХК-д ахлах хуульч, “Өмгөөллийн Одгэрэл партнерс” ХХН-ийн захирал |
3 | ДугарынСүнжид | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд судлаач, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, Хөгжлийн төлөө төв ТББ-д гүйцэтгэх захирал, Хууль зүйн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч, Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд ахлах багш, гэрээт дэд профессор, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн |
4 | ЖамбаачүлтэмийнЭрхэсхулан | ТИС-ийн харьяа Мэдээлэл техникийн сургуулийг цахилгаан техникч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик судлалын төвийн эрхлэгч |
Сэтгэгдэл үлдээх