Цэс Close

Дөрвөн аймагт боомтын захиргааны салбар байгуулахаар боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байгаа захиргаа цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар боллоо. Мөн хилийн боомтын  захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа.

Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна.

Тус захиргаа нь:

  • Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,
  • Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын  байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах
  • Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцан ажиллах юм байна.

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: Хилийн боомтын захиргаа нь Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ажиллана. Эдгээр аймаг дахь салбар нэгжийн захиргаа нь боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй бөгөөд БНХАУ, ОХУ-ын талтай ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн боомтын түвшинд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана. Одоогоор тус ажлыг хариуцсан сайд томилогдоогүй байгаа бөгөөд шинэ сайд томилогдтол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан миний бие орлон ажиллана" гэж мэдээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах