Цэс Close

Д.Амарбаясгалангийн хууль малчдын амьдралыг дараагийн түвшинд хүргэнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлан зүтгүүлсэн хуулиуд   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудад иргэд ч санаа уралдуулан сэтгэгдлээ хэлж байсан. Мөн эсэргүүцэн  улстөржүүлэх хэсэг ч байсан юм.

Монгол Улсыг таван хошуу малгүйгээр төсөөлөхгүй. Гэвч энэ салбар зарим талаар бодлогын гадна хаягдаж, хэдэн малчныхаа нуруун дээр ачааг үүрүүлээд дараагийн шатны арга хэмжээ авахгүй удсан. Нэг ёсондоо мал аж ахуйн салбар дараагийн шатанд гарч хөгжих хэрэгтэй. Тиймээс хамгийн гол салбараа анхаарахгүй орхиж болохгүй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Малчдын зээлийн хүүгийн төлбөрийн 75 хувийг төр хариуцна, 25 хувийг малчин өөрөө хариуцна. Зээлийг тэглэсний дараа малчид цаашид яаж амьдрах вэ гэдэг нь чухал. Хоршоо байгуулж, хэдэн гишүүнтэй байхаас хамаарч 2 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийх боломжийг энэ хуулийн төслөөр нэмэгдүүлнэ. Одоо мянган малтай малчин 10 сая төгрөгөөс дээш зээл авч чадахгүй байна. Зээлийн батлан даалтын сангийн баталгаа өгөх боломжийн хүрээнд 1000 малтай хүнд 50 сая төгрөгийн зээл авах боломж олгоно. 200 малтай малчинд 10 сая төгрөгийн зээл олгох боломжийг бүрдүүлнэ. Малчдын гар дээр нэмүү өртөг шингээх боломжийг эрэлхийлж, энэ хуулийн төслийг баталж, Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн зөвхөн зун, намар биш, жилийн 4 улирлын турш гарч байх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөл юм. Ер нь бол энэ хуулийн төсөл малчдын амьдралыг дээшлүүлэхэд чухалаас гадна, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд өөрчлөлт авчрах юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэл шуугиан дагуулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль буюу нийтээр хэлж заншиж байгаагаар Гурилын хууль нь ч мөн Хөдөө аж ахуй, хүнсний салбарт гардаг асуудлыг шийдэх чухал хууль юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах