Д.Амарбаясгалан: “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, зөвшөөрсөн хариулт өгөөгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, "Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ хуулиар МҮХАҮТ цаашид мэргэжлийн байгууллага болон төлөвших боломжийг энэ хуулиар нээж өгнө. Цаашид Засгийн газар эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлийн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ авч үлдээд бусад төрлийн хяналтыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой болно. Засгийн газар аливаа төрлийн зөвшөөрөлд 14 хоногийн дотор хариу өгөх тогтолцоо руу шилжүүлнэ.
Энэ үеэр тэрбээр, өнгөрсөн жил “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зардал өссөн гэдэг асуудал тал талаасаа яригдсан. “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, зөвшөөрсөн хариулт өгөөгүй.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Оюутолгой" компани, Монгол Улсын Засгийн газар хооронд харилцах ажлын хэсгийг ахалж байсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүрэг надад шилжиж ирсэн. Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, тодорхой тайлбар авсан. Миний хувьд мэргэжлийн бизнесийн байгууллага болох “Эрдэнэс Монгол” кмопани “Рио тинто” компанитай шууд харилцаж, бизнесийн хувьд ашигтай, ашиггүй, зардал нэмэх эсэх асуудлыг урьдчилсан байдлаар ярьж, хэлэлцдэг байх шаардлагыг Засгийн газрын зүгээс тавьж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Шууд “Оюутолгой” компанитай Засгийн газар харилцаад улс төрийн шийдвэр гаргаад ирж явж ирсэн нь алдаа дутагдал дагуулсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудыг үр ашгийн эдийн засгийн тооцооллыг хийж, Монголын талд ашигтай, ашиггүй хувилбарыг тодорхой болгож танилцуулсны үндсэн дээр Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж явна гэдгийг тодорхой хэлсэн. Гурван ажлын дэд хэсэг байгуулсан. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн санхүү, татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулсан. Хоёр дахь нь арбитрын шүүх дээр явж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцсан хууль эрх зүйн дэд ажлын хэсгийг дэд сайд Б.Солонгоогоор удирдуулсан.
Далд уурхайн бүтээн байгуулалт болон бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой техник технологийн ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол”-ын захирал М.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уул уурхайн яам, “Оюутолгой” компани хооронд үл ойлголцсон асуудал гарсан байх жишээтэй. Жишээ нь, “Оюутолгой” компани олборлолт хийхдээ зардал багатай, ашиг өгөөж ихтэй байх талбайг олборлолтын талбай болгож сонгож байгаа бол Уул уурхайн яам нийт талбайд зардал өндөртэй байсан ч олборлолтыг бүрэн хийж, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгэхээр дэд ажлын хэсгүүд тухай бүрт хуралдаад мэргэжлийн компанийн оролцоо зөвлөмж тусламжтайгаар дүгнэлтээ гаргана. Тэрний дараа Засгийн газраас шийздвэрээ гаргаад явна гэлээ.
Сэтгэгдэл үлдээх