Цэс Close

Д.Ганбат: Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурлаа

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлэхээ мэдэгдлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нялх биетэй эмэгтэйгээр шалтаглаж, ажлаа өгч байсан. Гэтэл гурван эмнэлэг дамжиж яваад эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураалаа. Энэ үйл явдал дээр зүгээр нэг газрын дарга нарыг ажлаас нь халаад өнгөрлөө. 

Засгийн газрыг огцруулах талаар 19 гишүүн гарын үсэг зурвал гурав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Бид энэ асуудлаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Хаврын чуулган тарах гэж байхад нөхцөл байдал хэцүү байна. Хэн ч өнөөдөр хариуцлага хүлээхгүй байна. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нарт тооцож байна. Ингэхгүй ээ. Хэрэв бид энэ байдалтай эвлэрвэл гэмт хэрэг хийсэн болно. Монголын ард түмэн сүүлийн 100 жилд ингэж олноороо үрэгдэж байгаагүй. АН-ын бүлэг төсөв тодотгоё гэдгийг эртнээс ярьж ирсэн. АН-ын бүлэг ард түмэнтэйгаа байнга хамт байна гэдгээ илэрхийлье” гэлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Олон их наяд төгрөгийг зарцуулсан. Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа. Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах