Цэс Close

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар /2023.05.09/ хуралдаж байна. Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ. Энэ дагуу ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар дэмжиж, гишүүд тойрогтоо хуулийн төслийг танилцуулахаар ажиллаж буй юм.

Ээлжит бусаар хуралдах болсон шалтаан нь маргааш сайд нар орон нутагт ажиллахтай холбоотой учир өнөөдөр шилжүүлэн хуралдаж байгаа аж.

Хэлэлцэх асуудал:

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

– “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,

– Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ,  үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах