Цэс Close

Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн дэлхийн аварга боллоо

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.

Өнөөдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд Итали улсын багийг сүүлийн харваа (Монгол 10:10, Итали 10:9)-д хожсон байна. Үүнээс өмнө тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн юм.

Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.

May be an image of 2 people and text that says 'C- o 광주광역시 Beaugar world archery world archery 광주광역시 광주광역시 NIN world archery world archery 森 광주광역시 광주광역시 world archery Be'

May be an image of 3 people, bicycle and text that says 'ic 광주광역시 행 광주은행 world archery world archery NINFONE NINEONECOSMEDI COSMEDI MEDI BLBST 광주광역시 광주광역시 #KOLONSPORT 霖KOLON SPORT PORT world archer world archery 아울까지글 하늘보리 l® 광조 광주광역시 ugani ic chery vorld chery 행 광주광역시 MEDI -OLOH world archery PORT 공 광 광주광역시 world archery'

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах