Цэс Close

Д.Тогтохсүрэн: Сайдууд яамныхаа харьяа байнгын хороонд орж ажиллахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.04.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцжээ.

Бүлгийн гишүүдийн олонх нь эдгээр төслийг дэмжсэн байна. УИХ 2024-2028 онд Үндсэн хуульд нийцсэн УИХ, Дэгийн хуультайгаар үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Иймд дараах өөрчлөлтүүдийн хүрээнд хуулийн төслийг хэлэлцэн батална.

УИХ-ын бүрэлдэхүүний тухай
УИХ-ын бүтэц зохион байгуулалт
УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрх
УИХ-ын гишүүний баталгааны бүрэн эрх
Хууль тогтоох журам
УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг
Бусад гэсэн 7 бүлэг бүхий өөрчлөлт УИХ -ын тухай хуульд оржээ.

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Энэ сонгуулиар 128 гишүүнийг сонгох тул олон хуулийг өөрчлөх шаардлага тулгарчээ.

  • Сайд нар яамныхаа харьяа байнгын хороонд орж ажиллахгүй. Ингэснээр УИХ-ын Засгийн газраас хараат бусаар, бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • УИХ-ын нэг гишүүн хоёроос илүүгүй байнгын хороонд ажиллана. Одоогийн хуулиар 3-аас илүүгүй гэж заажээ. Ингэснээр тухайн гишүүн салбараараа мэргэших боломж бүрдэнэ.
  • УИХ-ын байнгын хорооны тоог өөрчлөхгүй. Одоогийн 8 байнгын хороо үргэлжлүүлэн ажиллана.
  • УИХ-ын 95 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
  • 64 болон түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ-д олонх болсонд тооцно.
  • Байнгын хорооны гишүүдийн тоо дээд тал нь 25 байна. Одоо энэ тоо 19 байна.
  • Байнгын хорооны хуралдаанд 25 гишүүүнээс хамгийн багадаа гишүүн оролцож 13 санал өгсөн бол тухайн байнгын хорооны хуралдааны шийдвэрийг хүчинтэйд тооцно.
  • Засгийн газрын гишүүдээс нэг байнгын хороонд 2-оос илүүгүй гишүүн орно.
  • Хянан шалгах түр хороог хамгийн багадаа 32 УИХ-ын гишүүний саналаар байгуулна. Одоогийн хуулиар бүх гишүүний ¼ санал өгвөл түр хороо байгуулдаг.
  • Хянан шалгах түр хороо олон нийтийн анхаарлыг татсан хэргийг хянан шалгахдаа шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэсэн зарчим хэвээрээ.
  • Нам, эвслийн бүлгүүд 12 ба түүнээс дээш гишүүнтэй байна.  Одоогийн хуулиар 8 гишүүнтtй байх босготой.
  • УИХ-ын гишүүн үг хэлэх, асуулт асуух хугацааг тухайн намын авсан суудлын тоонд харьцуулан олгоно. Энэ нь бусад улсын жишиг юм. Аль нам илүү олон суудал авна, тэр нам урт хугацаанд үг хэлэх эрхтэй болно.
  • УИХ-ын гишүүний бүрэн, халдашгүй байдал нь тус тусдаа эрхүүд тул ялгаж салгасан.
  • Аль нэг сайдын ажлын гүйцэтгэл сул байвал байнгын  хорооны гишүүдийн 2/3-ийн саналаар тухайн сайдад хариуцлага тооцно.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд парламентын түүхэнд тулгарсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдсэн зэргийг харгалзан, УИХ өндөр бүтээмжтэй ажиллахад анхаарч, хуулийн төслүүдийг боловсруулсан гэж  ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хэлэв.

Ярьдаг биш, ажилладаг парламент бий болгох зорилгоор нэмэлтүүд хийсэн гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах