Цэс Close

Д.Цогтбаатар: Хуулийн сахилгаа ухамсарласан гишүүддээ дахин талархал илэрхийлье

Хууль зүйн байнгын хорооны отгон хурлаа хийж дууслаа. Байнгын хорооны гишүүд:
1. Дамдины Цогтбаатар
2. Ширнэнбаньдын Адьшаа
3. Ганибалын Амартүвшин
4. Норовын Алтанхуяг
5. Бат-Амгалан Энхтайваны
6. Сандагийн Бямбацогт
7. Дашдондогийн Ганбат
8. Борхүүгийн Дэлгэрсайхан
9. Лхагвын Мөнхбаатар
10. Цэндийн Мөнх-Оргил
11. Цэрэнжамцын Мөнхцэцэг
12. Бөхчулууны Пүрэвдорж
13. Шатарбалын Раднаасэд
14. Цэндийн Сандаг-Очир
15. Жамъянхорлоогийн Сүхбаатар
16. Цэдэвийн Сэргэлэн
17. Ням-Осорын Учрал
18. Баттөмөрийн Энхбаяр
19. Бямбасүрэнгийн Энх-Амгалан
Ажлын албаныхандаа:
1.Ахлах зөвлөх Г.Золжаргал
2.Референт Б.Галсанбат
3.Нарийн бичгийн дарга Т.Ариунтунгалаг
4.Ахлах мэргэжилтэн Д.Дөлгөөн
нартаа талархал илэрхийлэе.
Энэ хороог удирдан ажилласан 6 сарын хугацаанд 33 хууль, 14 Улсын Их Хурлын тогтоолыг тус хороо хэлэлцэн, санал дүгнэлт бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа. Үүнээс гадна 20-иод хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж ажиллалаа. Хороо энэ хугацаанд нийт 18 удаа хуралдсан бөгөөд төлөвлөсөн хуралдаан ирц хүрээгүйгээс ганц л удаа хойшилж байв. Хуулийн сахилгаа ухамсарласан гишүүддээ дахин талархал илэрхийлэе!

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах