Цэс Close

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг зургаадугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгалаа

Шүүхээс иргэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгах тухай саналыг 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Тус шүүхээс дээрх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Сануулахад, АТГ-аас Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн өмнө нь мэдээлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах