Цэс Close

Европын зарим орнууд АстраЗенека вакцин хэрэглэхийг түр хориглолоо

Дани, Исланд, Норвеги, Итали, зэрэг улсууд АстраЗенека болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар хэрэглэхийг зогсоолоо.

Дани улсад энэхүү вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсан бол Итали улсад хоёр хүн АстраЗенека вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан учир  энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. 

Европын Эмийн агентлаг АстраЗенека вакцины талаар судалгаа, шалгалт явуулж эхэлсэн ч гишүүн орнууддаа үргэлжлүүлэн хэрэглэж болно хэмээн мэдэгдсэн бол Их Британийн зүгээс дээрх мэдээллийг эрс няцаан, тэдгээр хүмүүсийн цус бүлэгнэсэн гэх асуудал нь вакцинтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ.

"АстраЗенека"-гийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон хоёр вакцины нэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах