Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг энэ сарын 7-нд зохион байгуулна
Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулахаар болжээ.
Мэтгэлцээнийг шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад асуудлаар бодлогын мэтгэлцээн хийх юм байна. МҮОНТ-ээс иргэдэд сонирхсон сэдвээр нэр дэвшигчдээс асуулт асуух боломж олгож, асуултыг цахимаар авч эхэлсэн байна.
/ИРГЭН ТА АСУУЛТ ИЛГЭЭХИЙГ ХҮСВЭЛ "ЭНД" ДАРНА УУ
Иргэдийн асуултыг 6 дугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл онлайнаар болон утсаар хүлээн авна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болох бөгөөд нэр дэвшигчид 20 аймаг, есөн дүүргийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх