Ерөнхийлөгч Х.Баттулга Сү.Батболдыг гүтгэсээр бууж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Сү.Батболдыг гүтгэсээр бууж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр монгол төрийн тэргүүний хувиар сүүлийн ярилцлагаа өглөө. Нэвтрүүлгээр тэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг “Рио тинто” самарч байна гэж ярилаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга ярилцлагынхаа үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой үг олонтаа унагасан нь Сү.Батболдыг гүтгэсэн хүн нь Ерөнхийлөгч байсан гэдгээ зарлачих шиг болов. Учир нь МАН-ын гишүүн Сү.Батболдыг энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэж тооцоолон нэр бүхий хүмүүстэй хамтатган гадны шүүхэд элдэв мэдээлэл хамж өгсөн нь цаг хугацааны явцад үнэнд гүйцэгдэж, гүтгэлэг гэдэг нь тогтоогдон хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн.
Нэр бүхий хүмүүсийг гадны шүүхэд өгсөн гүтгэлгийн ажиллагааг хонгилын прокурор гэгдсэн Ц.Насанбат, төмөр замын хэрэгт холбогдож байсан хуульч Ж.Майзориг, Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан М.Отгонжаргал /Улсын прокурорт ажилладаг гэх/ нарын хүмүүс гомдол гаргасан нь баримтаар ил болж байв. Бусдыг гүтгэсэн мэдээллийг гадны шүүхэд өгч, нэр хүндийг нь харлуулах зохион байгуулалттай ажиллагаа хийгдлээ гэх мэдээллийг баталгаажуулах мэт Ерөнхийлөгч Х.Баттулга эцсийн мөч хүртлээ МАН-ын нэр бүхий улстөрч Сү.Батболдыг гүтгэсээр л ажлаа өгөх нь. Санаж байгаа бол У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход Сү.Батболдыг буруутай хэмээн чуулганы танхим дотроос Ерөнхийлөгч хэлж байсан удаатай.
Тун удахгүй бүрэн эрх нь дуусгавар болох гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орны төлөө ажилласан гэх нүүр тахлах олигтой нэрлэчих ажилгүй бууж байгаагаа өөрөө ч ярилцлагадаа хүлээн зөвшөөрөв.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-аас баталсан хууль болон бусад шийдвэрт нийт 20 удаагийн хориг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга УИХ, Засгийн газарт ажил хийх боломжийг олгоогүй гэсэн үг.
Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа өгч буй ярилцлагадаа Х.Баттулга “Өнгөрсөн хугацаанд ажил хийж чадаагүй нь бусдын буруу, бүлэглэлийн буруу. Би үүнийг л олж мэдлээ” гэх мэтээр төрийн тэргүүний амнаас гарамгүй, бусдаас буруутгалыг хайсан, гоншигоносон үг унгасан нь олон нийтийг дургүйцлийг төрүүлэв. Монголчууд Х.Баттулгыг төрийн тэргүүнээрээ сонгож түүнд асар их итгэл хүлээлгэсэн байхад Ерөнхийлөгчөөс буухын өмнөх ярилцлага нь түүнийг хэр хэмжээний улстөрч вэ гэдгийг харууллаа.
Д.ГЭРЭЛ
Сэтгэгдэл үлдээх