Цэс Close

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг улс төрийн зорилгоор нэрийг татуулаад оронд нь хэнийг санал болгох вэ?

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлж, ажлаа өгөхөө илэрхийлсэн байна. Тэрээр 2018 оны гуравдугаар сард элчин сайдаар томилогдож байв.

Элчин сайд Ё.Отгонбаяр нь АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хилэгнэсэн. Угтаа бол сошиал сүлжээнд нэг иргэн “Нью-Иоркийн шүүхийн асуудал үнэн эсэхийг, АНУ дахь манай Элчин сайдын яам руу  энэ талаар хандсан юм бий юу”  гэж асуухад нь   “Ийм асуудал “ байхгүй гэсэн агуулгатай хариултыг Ё.Отгонбаяр өгсөн.  Нью-Йоркын шүүхэд Ерөнхийлөгчийн ХОНГИЛ-ын прокурор Ц.Насанбат УИХ-ын гишүүн Сү.Батболдын эсрэг гүтгэлэгт мэдээлэл бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг тус мужийн шүүх хэлэлцэхээс татгалзсан. Болсон явдал ердөө л энэ.

  Үүнээс хойш  Ё.Отгонбаярт Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараалан шууд болон шууд бус замаар дарамт үзүүлж эхэлсэн.  Ингэхдээ өнгөрсөн гуравдугаар сард Ё.Отгонбаярыг эргүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй билээ.

Энэ үеэр УИХ-ын  олонхи нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруушааж, Ё.Отгонбаярыг авч үлдсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Ё.Отгонбаяр элчин сайд шиг туршлагатай сайн элчин ховор. Гурав дахь хөршийн бодлого маш чухал. Олон нийтийн сүлжээг бүх улс орны улстөрчид ашиглаж байгаа. Хийсэн ажлаа олон нийтэд тавилаа гэж энэ хүнийг буруутгаж байгаа бол болохгүй” гэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамждинням:Ерөнхийлөгч сонгууль угтаад улсаа хорлож байгаа гэж харж байна. Зарим хүмүүс Ерөнхийлөч АНУ-д айлчилж, Элчин сайдын хийх ажлыг зүгшрүүлж өглөө л гэх юм. Тэр Ерөнхийлөгчийг чинь айлчлуулах эх үүсвэрийг нь Ё.Отгонбаяр элчин сайд тавьсан юм. Ер нь З.Энхболдын хамаатан Индранил гэж хүн гуравхан сар Гадаад харилцааны яаманд ажиллаад Элчин зөвлөх болсон байна лээ шүү дээ” гэж чуулганы хуралдаан дээр хэлсэн юм.

     Үүний дараа энэ сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг  эгүүлэн татах зарлиг гаргаж, үүгээрээ Засгийн газарт чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шууд тулгаж, Ё.Отгонбаярыг эгүүлэн тат гэж дарамт үзүүлсэн гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулга Нью-Йоркын шүүхэд улсаа унагах гэж өрсөлдөгч улстөрчөө гүтгэж байгаад мөрөөрөө ажлаа хийж явсан төрийн албан хаагчийг шаварт хутгалаа. Ё.Отгонбаяр сайд өнгөрсөн хугацаанд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан юм.  Мөн Боловсролын салбарт гэгээтэй олон ажлыг хийж, олон монгол хүүхэд хөнгөлөлттэй зардлаар Америкт суралцах бололцоог олгосон билээ.

     Гэтэл гадаад бодлого, гурав дахь хөршийн бодлогын талаар мэдлэггүй хар пиар, хэн нэгнийг зориудаар гүтгэх ажилдаа гаршсан Ерөнхийлөгч Х.Баттулгын гар хөл бологсод Ё.Отгонбаярыг шахсаар байгаад өөрөөр нь өргөдөл өгүүлчихлээ. Тэгээд түүний оронд ЕТГ-ын дарга асан З.Энхболд, өөрийнхөө зөвлөх Г.Уянга нарыг  АНУ-д суух элчин сайдаар томилуулахаар яриад эхэлсэн.  Ё.Отгонбаярын  хаана нь ч хүрэхгүй дээрх хүмүүсийг Ерөнхийлөгч санал болголоо гэхэд АНУ хүлээж авах уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах