Цэс Close

Ерөнхий сайдын айлчлалууд олон талт гадаад бодлогын байр сууриа хадгалж байгааг харуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлал арга хэмжээ амжилттай сайн үргэлжилж байна.

Тэрээр ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн VII чуулганд  оролцохдоо  Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, шатахуун, түлшээ тогтвортой үнээр авахаар тохиролцож чадсан гэх мэт манай улсын эдийн засагт чухал хэрэгтэй хамтын ажиллагааг тохиролцож  чадсан.

Өнөөгийн нөхцөлд ОХУ нь дайн дэгдээсэн асуудлаасаа болж, дэлхийн олон улс орнуудад хориг тавиулаад  байгаа хэдий ч манай улсын хөрш орны хувьд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй, тогтвортой хадгалан бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай хамтран ажиллахаар болсон нь сайшаалтай хэрэг юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн гадаад бодлогын нэг алхам болсон айлчлал  гуравдагч хөрш рүү чиглэж байгаа. Энэ нь манай хамгийн том ханвдилагч орны нэг Япон аж.

Япон руу  айлчлахаас өмнө  энэ  сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцохоор болсон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах