Цэс Close

Ерөнхий сайдын үгийн цөм -Мега төсөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ.Монгол Улсын түүхэн дэх анхны 126 гишүүнтэй парламентыг хуучных шиг жалга довын үзэл ханхлуулж, нутгархах биш, эх орныхоо томоохон асуудлыг шийдээсэй гэж ард түмэн хүсэж буйг тэр эхлээд онцолсон юм.

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход ковидын ид хэцүү үе таарсан. Гэвч зориг гарган иргэдээ вакцинжуулсан нь эцэстээ оноо болж хувирсан билээ. Хэдий магтаал шүүмжлэл ээлжилж байсан ч Ерөнхий сайдыг сорьсон том асуудал байсан юм. Нүүрсний хулгайг илчилж, авлигатай тэмцсэн гэх мэтээр түүний 2024 он хүртэл тэргүүлсэн Засгийн газар тодорхой зүйлийг урагшлуулсан нь дахин дэмжлэг хүлээхэд суурь болов.

  Улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны түвшинг дотоодын нийт бүтээгдэхүүнээр тодорхойлдог. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтэгдэхүүн арван жилийн турш 4000 ам.доллардээр гацаад урагшилж чадахгүй байсан нь саяхан. Бид ч бараг тэр хувь тавилантайгаа эвлэрсэн байсан гэхэд хилсдэхгүй. Үнэн хэрэгтээ сайн зүйл байсан ч итгэхээ байсан. Аятайхан хэдэн үг хэдэхээ ч байсан. Ямар ч байсан улс орон гэж бий, эрх ашиг гэж бий. Төлөөллийн ардчиллынхаа дагуу сонгуулиа хийж, Засгийн газар бүрдүүлэх олонхио иргэд нь сонгосон.

  Нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, далд эдийн засгийг ил болгосноор авлигач албан тушаалтнуудын иддэг уудаг хөрөнгө хумигдаж, улсын төсвийн орлого нэмэгдэж, иргэд ч ногдол ашиг хүртсэн. Боомтын сэргэлт, аялал жуулчлалын зөв бодлогын ачаар орлого нэмэгдэж, эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэснийг бүгд мэднэ. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1000 ам.доллараар нэмж чадсан юм. Арван жилийн гацаа ч арилж, энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 6800 ам.долларт хүрэхээр болсныг Ерөнхий сайд өнөөдөр чуулганы индрээс мэдэгдэв.

   Харин цаашаа хэрхэх вэ. Нэгэнт сонголтоо хийсэн ард түмэн эмхлэн байгуулагдсан Засгийн газраа л харж байна.

    Ерөнхий сайдын өнөөдөр хэлсэн үгний гол цөм нь мега төслүүдийн тухай байв. Хамтарсан Засгийн газардөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгасан. Эдгээрийн  таваас доошгүйг ирэх 2025 онд эхэлж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлж байгаа ажээ. Тиймээс хамтарсныхаа хэргийг гаргаж, мега төслүүд хэрэгжвэл улс орондоо л хэрэгтэй.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газруудын ажлын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 8000 ам.доллар хүрэх урьдчилсан төлөв дээр очиж чадлаа. Ийм ч зорилгоор 2025 оны төсөв дээр 14 мега төслийг тусгажээ.

14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал дотоодын нийтбүтээгдэхүүн 132.3 их наяд төгрөгт хүрнэ. Ингэснээрнэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэсэн үг иргэдэдитгэл найдварын оч асааж байна.

  Бүтээн байгуулалтууд жинхэнэ ёсоор эхэлж, урагшилж, тооцоолсон хэмжээнд хүрвэл Монгол Улснэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээртүүхэндээ байгаагүй өндөр түвшинд очно. Хонгилын үзүүрт гэрэл гэгчээр нар үзэх нь гэсэн эерэг мэдээлэл парламентын индэр дээрээс Ерөнхий сайдын хэлсэн үгнээс ойлгож авлаа.

Үүний үр дүн бол иргэдийн амьдралд ямар өөрчлөлтгарах вэ гэдэг л хүлээлт юм. Хүн бүрт хүнд тусаж буйзээлийн хүү 30 хүртэл хувь буурна. Гадаадын хөрөнгөоруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийнасуудал шийдвэрлэгдэнэ.  

  Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийнорлого нэмэгдэн ядуурлын түвшин буурна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартайүйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанарсайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ гэх зэрэголон гэрэлтэй гэгээтэй зүйлс Ерөнхий сайдын хэлсэнүгэнд дурдагдлаа.

   Монгол Улс одоо цааш хөгжих л хэрэгтэй байна. Иргэд ч 2024 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөөбүтээн байгуулалт, улс орныхоо ирээдүйн хөгжлийг голүзүүлэлт болгосон биз ээ.

  Мега төслүүдийг урагшлуулснаар бид хөгжилдэвшилд хүрч чадна. Алийн болгон миний, чиний нам гэж хэдэн тийш харж хэрэлдэх вэ дээ. Олон арванжилийн өмнөөс хэлц болсон алтан дээр суусангуйлгачин биш, урагш харан хэрэгжүүлэх төсөлтэй, хийсэн ажилтай бүтээлч ард түмэн баймаар байна. Монголчууд сүүлийн гуч гаруй жилд ардчиллын замаар явсан ч заримдаа итгэл алдрах үе олон байв. Хааяа нэг сайхан мэдээ дуулдаж, томоохон төслийн сураг дуулдаж “Одоо л нэг урагшлах нь” гэхээр нэг л мэдэхэд сураг алдардаг, эсвэл ууж идээд наргиж цэнгээд дуусгачихсан тухай мэдээлэл чих дэлсэн урам хугалдаг. Үгүй бол хэдэн арван жилээр бүтэлгүйтэн замхарсаар итгэлээ алдахад хүргэдэг.

   Нэгэнт Хамтарч засаглахаар шийдсэн энэ үе бол мега төслүүд урагшлах алтан үе. Эв эетэйхэн шиг зүтгээд, эх орончоор ажиллавал бүтэхгүй юм үгүй.

Нэн түрүүнд оруулах төслүүдэд хэлэлцээрийн шатанд18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хилдамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудыннэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрстээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёрдахин нэмэгдүүлэх боломжтой аж. МөнЭрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцынтөслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчнийхэрэглээг бүрэн хангана гэх мэтээр томоохонтөслүүдийг урагшлуулахаар Засгийн газар төлөвлөж, зориглон ажиллаж байна.

УИХ мега төслүүдийг дэмжвэл бид удахгүй үр шимийгнь хүртэх нь ээ. 2028 онд нэг хүнд ногдох дотоодыннийт бүтээгдэхүүн 10000 ам.долларт хүрч, яриадбайгаа төслүүд амжилттай хэрэгжвэл цаашид эдийнзасаг тэлнэ, улс орон хөгжинө. 126-уулаа болсон УИХ, Хамтарч байгуулсан Засгийн хамгийн том даалгавар энэ л болж байна. Эхлэлийг нь харин ирэх онд тавиххэрэгтэй байна. Зөв ажиллавад дэлхий өөрөө бидэн рүү ханддаг юм билээ. Цагтаа эдийн засаг өсөж, хөрөнгө оруулагчид цувж, дараагийн бар улс Азид мэндлэх нь гэж хөөрч явсан үе бий шүү. За тэгээд ерөөл бат оршиг хэмээгээд дараагийн сайхан мэдээг хүлээж л сууя даа. Монголчууд амны билгээс гэдэг дээ, “Сайн цаг ирнэ ээ” хэмээн үүнийг өндөрлөе.

Д.Хүслэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах