Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ОХУ-ыг зорино
Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулган өчигдөр /2022.09.05/ ОХУ-ын Владивосток хотноо эхэлсэн бөгөөд 08-ныг хүртэл үргэлжилнэ. Тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор өнөөдөр /2022.09.06/ ОХУ-ыг зорьж буй юм. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцох тус чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах товтой байна.
Энэхүү уулзалтаар:
- Нэгдүгээрт: Эгийн голын УЦС
- Хоёрдугаарт: УБТЗ ХНН-ийн Монгол талд 1 хувийг авч ирэх асуудал
- Гуравдугаарт: Шатахуун импортын хэмжээ болоод үнийн асуудал гэсэн чиглэлүүдээр ярилцана гэсэн хүлээлттэй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх