Цэс Close

Ерөнхий сайд олонхын бүлгээс дэмжлэг хүсчээ

Парламентад суудалтай улс төрийн намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. Тэгвэл өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  оролцож, намын бүлгээс гурван зүйл дээр улс төрийн дэмжлэг хүсчээ.

Тэрбээр,

НЭГ, Хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжуудаа эргэн харьж өнгөрсөн гучин жилд хүний эрхийн чиглэлд алдаж байсан алдаа, завхралыг олж илрүүлэх УИХ болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг гаргасан байна. Ингэснээр уг ажлын хэсгээс хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар дүгнэлт гаргаж тэр хүрээнд нь энэ намрын чуулганаар холбогдох хууль тогтоомжуудаа өөрчлөх, засах, хүчингүй болгох зэрэг үйл ажиллагааг явуулах

ХОЁР, Хувийн хэвшлийг дэмжих чиглэлд хууль тогтоомжуудыг боловсруулахад эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүсжээ. Өөрөөр хэлбэл, энэ намрын чуулган хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн бус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримтлах гэнэ. Энэ хүрээндээ Танхимын хууль, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хууль, татварын бодлого, НДШ-тэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн гомдлыг эргэж харах чиглэлд судалгаа хийж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг шаардлагатай

ГУРАВ. Ерөнхий сайдын оруулж ирсэн гурван багц асуудлын хамгийн сүүлийнх нь нөгөө хоёроо бодвол илүү улс төрийн шинжтэй асуудал байгаа аж. Тодруулбал, хот хөдөөгийн тэнцвэртэй холбоотой асуудлыг хөндөж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах хэрэгтэй гэжээ.

Газрын асуудалтай холбоотой газрын багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хоттой холбоотой хуулийн төслүүдийг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлах чиглэлд УИХ-ыг Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийг хүсэж, хоттой холбоотой эрх зүйн байдлыг сайжруулах багц хуулийг оруулж ирэхээ мэдэгдсэн гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах