Цэс Close

Ерөнхий сайд энэ сарын 27-29-нд БНХАУ-д айлчилна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй тул мэдээлэх боломжгүй. БНХАУ-ын талаас айлчлалын хүсэлтэд татгалзсан зүйл огт байхгүй.

Гагцхүү Ерөнхий сайдын айлчлал нь хоёр улсын хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой, экспорт, импорт, төмөр замын асуудлыг нэг мөр шийдсэн, бараа бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг албан ёсоор тохирсон томоохон үр дүнтэй айлчлал байхаар хоёр тал ажиллаж байна" гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 27-29-нд тус улсад айлчлах бололтой. Учир нь, Дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган энэ сарын 27-29-нд БНХАУ-ын Тяньжин хотод болох юм. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцоно гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах