Цэс Close

ЕХ-ноос өндөр уураг бүхий хүрэн бүрхүүлтэй өтийг хүнсэнд хэрэглэх боломжтой хэмээн дүгнэжээ

ЕХ-ноос өндөр уураг бүхий бүрхүүлтэй хүнсний шар өтийг хүнсэнд хэрэглэх боломжтой хэмээн дүгнэсэн байна. Судалгааны явцад энэ төрлийн өт нь өөртөө уураг, өөх тосыг ихээр агуулдаг болох нь тогтоожээ.

Улмаар Европ даяар энэ төрлийн өтийг фингэр фүүд, смүүти, жигнэмэг, гоймон, бургер зэрэгт нэмэлт бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой болсон хэмээн theguardians мэдээлсэн байна.

Хэдийгээр энэ нь шинэ нээлт биш боловч ирээдүйд хүний биед хоргүй өт хорхой болон шавьжний тусламжтайгаар уургаар баялаг, хямд төсөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр дэлхийн хүнс тэжээлийн хомстлыг шийдвэрлэх, эрдэс бодисын дутагдлыг бууруулахад багагүй хувь нэмрээ оруулах боломжтой хэмээн судлаачид үзсэн байна.

Сонирхуулахад, Вьетнам, Тайланд, Хятад, Ботсван, Өмнөд Америк, Зимбабвад, Камбож, Венесуэл, Индонез, Солонгос, Мексик, Нигер, Папуа Шинэ Гвиней, Малайз, Африк, Австралийн орнуудын иргэд нь шавьжийг чанах, шарах болон хатаасан байдлаар хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.

эх сурвалж: theguardians.com

fao.org

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах