ЖАГСААЛТ: Жирэмсэн эмэгтэйчүүдийг “Файзер” вакцинаар дархлаажуулах цэгүүд
Вакцинд хамрагдахаар товлогдсон 43127 эмэгтэй бий. Тэдгээр эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс вакцинд хамруулан эхэлж байна.
Дархлаажуулалтын цэгүүд:
Багануур ЭМТ-ийн А корпус
Багахангай ЭМТ
Баянгол 86-р цэцэрлэг
Баянзүрх 97-р сургууль
Налайх ЭМТ
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг
Сүхбаатар 69-р цэцэрлэг
Хан-Уул механик инженерийн сургууль
Чингэлтэй Аврагч спорт хороонд хийж байна.
Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд Файзер вакцин хийх бөгөөд сайн дурын үндсэн дээр доорх цэгүүдэд цаг авч очно. Эхний тунг 14 долоо хоногоос дээш хугацаанд хийх бол хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө хийлгэх юм. Мөн төрсний дараа 42 долоо хоногоос хойш хийлгэх боломжтой.
Сэтгэгдэл үлдээх