Жагсагчид: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдуудыг дансаа ил болгохыг шаардлаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагч иргэдтэй уулзаж мэдээлэл өглөө.
Тэрбээр...
- Ерөнхий сайд Улсын Ерөнхий прокурортой уулзаж нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлт тавина.
- БНХАУ-ын Засгийн газраас эрх зүйн туслалцааны хүрээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэсэн. Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай мэдээллийн хүсэлтээ илгээсэн.
- Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлт гаргалаа.
- Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
- Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой төрийн нууцад хамаарах гэрээнүүдийг нээлттэй болголоо.
- Орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо.
- Ковидын төсвийг ил тод болгох үүргийг Шадар сайдад өгсөн гэдгийг мэдээллээ.
Жагсагчдын төлөөлөл У.Цогтбаяр “Төрөөс төрсөн тэрбумтан, хулгайчдад тохирох ял шийтгэлийг нь оногдуулж, хөрөнгийг нь хурааж төсөвтөө татъя. Бид төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүд бүгдийг хулгайч гэж бодож байна. Тиймээс Хуульзүйн сайд таниас эхлээд дансаа бүгдэд ил болгочих. Бас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч ил болго. Бүгд хулгай хийхийн төлөө төр рүү үхэн хатан тэмцдэг юм байна” гэсэн шаардлагыг тавилаа.
Сэтгэгдэл үлдээх