Цэс Close

ЖДҮ эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг цахимаар хүлээн авч байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг материалыг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авах талаар ХХААХҮЯ-наас мэдээлэл хийлээ.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өглөөний 08:30 цагаас гуравдугаа сарын 10-ны өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна.

2023 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар: 

1. Хүнсний үйлдвэр:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
  • Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
  • Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:

  • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
  • Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

3. Хөнгөн үйлдвэр:

  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
  • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
  • Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Мал аж ахуй:

  • Гахай, шувуу, зөгийн аж ахуй
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Мал эмнэлгийн үйлчилгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах