Цэс Close

СБД: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутнууд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас , Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Жендэрийн үндэсний хороотой хамтран Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан залууст аяны талаарх мэдээлэл хүргэж, сургалт явууллаа.
Мөн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв ТББ-аас Хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулдаг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д оюутнууд нэгдэж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн хүчирхийллийн талаарх ойлголт, цагаан туузтаны хөдөлгөөний үүсэл, ач холбогдлыг танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах