Жиру: Өш санаж явах муухай, Бензема бид хоёр муудалцах юм байхгүй!
Францын шигшээд Карим Бенземаг зургаан жилийн дараагаар эргүүлэн дуудахад Оливье Жирутай яаж харилцах бол гэж хүмүүс сониучирхсан нь дамжиггүй. Учир нь Бензема хэдэн сарын өмнө өөрийгөө “Формула 1-ийн дүүхэлзсэн хурдан төмөр хүлэг гээд харин Жируг картинг гэсэн юм.
“Эхний бөгөөд эцсийн удаа энэ сэдвээр ганц хариулт л өгье, болж байна уу? Товчхон хэлчихье, Формула 1-ийг картингтай битгий харьцуулаад бай. Харин ч их зөөлөн хэлж байна шүү. Дараачийн асуултаа асуу. Би Жиругийн тухай яримааргүй байна. Түүний хажууд Формула 1 гэдгээ би мэднэ. Тэр хүссэн гоолоо оруулж, хүрэх амжилтдаа хүрч л яваг. Би өөрийнхөөрөө, тэр ч өөрийнхөө замаар л явна биз” хэмээн Бензема өгүүлсэн юм.
Үүний дараагаар Жиру ч бас дуугүй суугаагүй ээ.
“Формула 1-ийг картингтай харьцуулахын аргагүй гэж зарим хүн яриад байх шиг. Тэгвэл би нэг л зүйл хэлье. Би дэлхийн аварга хүн. Ердийн картингчин гэхэд давгүй биз” хэмээн хариулсан юм.
Үүний дараагаар Карим Бензема дахиад зөрчилдөөнийг үргэлжлүүлж “Хүмүүс миний хэлсэн үгнээс Формула 1-ийг л анзаарсан шиг. Гэвч би өөрөө Роналдо /Бразил/-гийн дэргэд картинг юм шүү дээ” гэж хэлсэн удаатай.
Францын шигшээ багт эргэн хамтдаа тоглохоор болсон тул Жиру 9 дугаараа авч, харин Бензема 19 дугаарыг авсныг онцлоод байсан нь үүнтэй холбоотой юм.
Жиру болоод өнгөрсөн явдлын тухай ингэж өгүүлжээ.
“Бензема бид хоёрт муудалцаад байх юм үгүй. Тэр мэдэгдлийг нь уншаад миний инээд л хүрсэн. Бусдаас илүү ч инээсэн байх. Хүн ер нь өш санаж явах муухай. Уучилж сурах хэрэгтэй. Би өөртөө итгэдэг хүн учир тайван амгалан явдаг. Хэрвээ бид Европын аварга болвол Бензематай хамт картинг унаж, зураг татуулна аа” хэмээн Жиру өгүүлжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх