Цэс Close

Жокович хүрэл медальгүй хоцорч, холимог хосд үргэлжлүүлэн тоглохгүй гэв

Энэ улиралд “Их Дуулга”-ын гурван цувралд түрүүлсэн, Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович Токиогийн олимпын наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтод Испанийн Пабло Каррено-Бустад 4:6, 7:6, 3:6-аар хожигдлоо.

Ингэснээр “Их дуулга”-ын цуврал тэмцээнд 20 удаа түрүүлсэн 34 настай серб тамирчин Бээжингийн олимпын наадмын хүрэл медалиа ихэрлүүлж чадсангүй. Мөн тэрбээр энэхүү хожигдлынхоо дараагаар холимог хосын төрөлд үргэлжлүүлэн өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Олимпын наадамд оролцсондоо харамсах юм алга. Би тохиолдлын зүйд итгэдэггүй. Бүх юм жамаараа буюу зайлшгүй тохиолдох л ёстой байдаг. Би өмнө нь том тэмцээнүүдэд ялагдаж үзсэн болохоор хожигдлоо даван туулж, илүү хүчтэйгээр талбайд дахин гарч сурсан мэргэжлийн тамирчин. Олимпын аварга болж чадаагүй минь харамсалтай. Өчигдөр ч, өнөөдөр ч би зохих хэмжээндээ хүрч тоглосонгүй. Биеийн болон сэтгэлзүйн ядралт, ачаалал дэндүү их байлаа”хэмээн Жокович өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах