Цэс Close

"Жусоны буг чөтгөр зайлуулагч" цуврал цуцлагджээ

"Нисдэг зургаан луу", "Ногду уулын цэцэг" болон "3 өдөр" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон найруулагч Шин Кёнсугийн найруулсан "Жусоны буг чөтгөр зайлуулагч" хэмээх 16 ангит цуврал гарсан даруйдаа олны эгдүүцлийг хүргээд байсан юм.

Учир нь цувралын 1-р ангид дууч эмсийн хүрээлэнд Хятад маягийн хоол идэж байгаа болон Тэ Жун хаан буг чөтгөрт эзэмдүүлж байгаа аавыгаа харж солиорч байгаа зэрэг үйл явдал олны дургүйцлийг маш ихээр хүргэжээ. Улмаар иргэд Засгийн газарт тус цувралыг цуцлах хүсэлт гаргасан бөгөөд одоогоор тус хүсэлтэд 130.000 гаруй хүн гарын үсгээ зурж тус цувралыг үргэлжлүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлсэн байна. 

Харин Солонгос улсын Засгийн газраас иргэдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу шалгалт явуулж тус цуврал түүхийг хэт гуйвуулсан хэмээн үзэж цувралыг цааш үргэлжлүүлэхгүй байхыг SBS телевизийн улирдлагуудад хүргүүлжээ.

"Жусоны буг чөтгөр зайлуулагч" цуврал нь Солонгосын SBS телевизийн ээлжит нэгэн төсөл бөгөөд гол дүрд "Хааны түүх", "Ганцаардсан хайр" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин Кам Ү Сон, "Ноён гэрэл гэгээ", "Хайлт" болон "Сургууль 2017" цувралуудаар бид бүхний танил болсон жүжигчин Жан Дон Юүн болон "3 өдөр", "Хөлдүү цэцэг" болон "Ү Чи" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ бид бүхний танил болсон жүжигчин Пак Сон Хун зэрэг жүжигчид тогложээ.

эх сурвалж: allkpop.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах