Жүжигчин Вики Жао нөхрөөсөө салжээ
"Хуанжу гэг" болон "Шиврээ бороо, шимшрэх сэтгэл" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон Хятададын алдарт жүжигчин Вики Жао нөхөр Хуан Юлунгаасаа салжээ.
Тэрбээр энэ талаар "Weibo" цахим хуудаснаа "Би Хуангаас олон жилийн өмнө албан ёсоор салсан бөгөөд бидний гэрлэлт хууль ёсоор цуцлагдаад удаж байна" хэмээсэн байна. Мөн салалтад түүний нөхөр Хуан Юлуны санхүүгийн асуудал нөлөөлсөн. Тиймээс "Хуантай холбоотой аливаа үйл явдал, мэдэгдэл, мэдээтэй холбохгүй байхыг хүсч байна" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх