Цэс Close

Ж.Безос: Хүмүүсийг сансарт аялуулахад бэлэн

“Amazon.com” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жефф Безос хүмүүсийг сансарт аялуулахад бэлэн болсноо мэдэгджээ. Тэрээр энэхүү сансрын аялал жуулчлалын пуужингаа бүтээхэд зургаан жил гаруй хугацаа зарцуулсан байна.

Одоогоор сансарт аялах багт компанийн ажилтнууд голчлон байх ч онлайн дуудлага худалдаагаар шалгарсан оролцогчид эхний нислэгт нэг суудал санал болгох аж.

АНУ-ын бизнес эрхлэгчийн "Blue Origin" компани долдугаар сарын 20-нд "New Shepard" пуужин, капсулаа хөөргөх юм.  “New Shepard”-ийн нислэгүүд нь дэд тойрог замын дагуу буюу зорчигчдыг 100 км (62 миль) -аас богино хугацаанд олон улсын хэлэлцээрээр сансрын эхлэх цэг гэж нэрлэгддэг Карман шугамын ойролцоо хүргэх зориулалттай аж.

Jeff Bezos sets date for space sightseeing flight - BBC News

Капсул нь зургаан ажиглалтын цонхтойгоос гадна "Boeing 747" тийрэлтэт онгоцныхноос бараг гурав дахин өндөр бүтээгджээ. Мөн урьд өмнө сансарт ашиглаж байгаагүй хамгийн том цонхтой. Үүний тусламжтайгаар зочид төсөөлж байснаасаа илүү ихийг харах боломжтой болох аж.

Түүнчлэн "Карман шугамаар ердөө 569 хүн явж байсан бол бид үүнийг өөрчилж “New Shepard” хөлөг энэхүү үзүүлэлтийг огцом нэмэгдүүлнэ хэмээн “Blue Origin” компанийн сансрын нислэгийн стратеги, худалдаа хариуцсан албаны дарга Ариан Корнелл мэдээлжээ.

Эх сурвалж: BBC, theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах