Цэс Close

Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээ

"Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын тэргүүн Ж.Хатанбаатарын шалгагдаж буй хэрэгт холбоотойгоор түүнийг "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ыг 2017 онд байгуулахдаа бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн АТГ-ын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүй болгож хассан байдаг.

Уг асуудлаар "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 24 /2024.09.24/-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгийн актыг хүчингүй болгуулах "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй болж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах