Цэс Close

Засгийн газар Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын асуудлыг багтаасан хөтөлбөр дээр тохирсон тохиолдолд АН, ХҮН-тэй хамтарсан Засгийн газар байгуулна

Шинэ парламент бүрдлээ. 126 гишүүнтэй анхны парламент. Тэд тангарагаа өргөчихлөө. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэнч ажиллахаа түмний өмнө тангараглалаа.   Олон нийт хашир болсон. Тиймээс анхааралтай ажиглаж байгаа.  Одоо олны анхаарал татаж байгаа сэдэв бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ. Хамтарсан Засгийн газар байх уу, дангаараа байх уу. Олонхи болсон Ардын намынхан шинээр байгуулагдах УИХ, Засгийн газрынхаа зарим томилгоог ч яриад амжсан.  Анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар  Д.Амарбаясгаланг томиллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатар, МАН-ын генсекээр Я.Содбаатар болохоор ярьжээ.   Харин Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар Н.Учрал яригдаж байна.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч парламентад суудалтай намын дарга нарыг хүлээж авч уулзсаныг та бид мэдэж байгаа.

Ялсан намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзаж хамтарсан Засгийн газар байгуулах тухайд ярьсан аж. Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газар байгуулах боломжтой. Дэлхийн жишигт ингэж хамтрах нь байдаг. Хэрэв хамтарвал Засгийн газрын түвшинд ямар ажлуудыг гараас гаргах хөтөлбөрийн төлөвлөгөө дээрээ АН болон ХҮН  намтай тохирсон нөхцөлд л хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг ярьж эхэлнэ гэдгээ илэрхийлжээ. Нэг ёсондоо ялсан намын дарга өөрийн эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэх хүсэлтэй байгаа нь эндээс харагдаж байна. Хэрэв үүн дээр тохирвол бүтцийн асуудлаа ярьж  бүрэлдэхүүнээ  шийдэх  юм.

Дээр дурдсан хөтөлбөрт эрчим хүч, авлига хулгайн асуудал, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, баялгийн сангийн хэрэгжилт хангах зэрэг бодлогын асуудлууд багтсан байна. Ардчилсан нам болон ХҮН нам үүн дээр Ардын намтай тохирч чадвал ингээд бүх зүйл ойлгомжтой болж байна.  Хамтарсан Засгийн газар бий болох нь.  Харин Үндэсний Эвсэл, Иргэний Зориг намын удирдлагуудаас эвсэлд нэгдэхгүй гэдгээ анхнаасаа мэдэгдээд байгаа билээ. Тэгэхээр тохирч л чадах юм бол МАН, АН, ХҮН гэсэн хамтарсан Засгийн газар бүрдэх нь. Гэхдээ Ардчилсан нам гэхэд л дотооддоо янз бүрийн байр суурьтай байгаа. Хэрэв АН, ХҮН дээрх санал дээр тохироогүй тохиолдолд  бол Л.Оюун-Эрдэнэ дангаараа Засгаа байгуулаад яюах юм байна.

Засгийн газар байгуулагдсаны дараа  Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дээрх хөтөлбөрийн хүрээнд төсвийн асуудлыг ирэх намрын чуулганд өргөн барих аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах