Засгийн газраас бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах талаар ярилцаж эхэлжээ
Сүүлийн үед ар араасаа хүндхэн зүйлтэй нүүр тулаад байгаа эрх баригч нам кабинетын бүтэцдээ багахан засвар оруулах гэж байгаа талаар учир мэдэх хүмүүс ярилцаад эхэлжээ.
Өөрөөр хэлбэл эрх баригч намынхан асуудалтай байгаа нэр бүхий гишүүндээ хариуцлага тооцоох асуудлаар ярилцсан бололтой.
Магадгүй хамгийн түрүүнд хариуцлага тооцуулах хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ургийн холбоотой Шадар сайд С.Амарсайхан байх уу?
Сүүлийн хэдэн өдөр Шадар сайд С.Амарсайхантай холбоотой, хүүхдээ хууль зөрчин гадаадад сургасан, эхнэр нь хөл хорионы журам зөрчин коронавиурсийн голомтод бүс рүү дураараа орж гарсан гэх мэт олон асуудлыг ар араас нь тарьсан. Энэ мэт асуудлаас болж Шадар сайд олон нийтэд шүүмжлүүлж, улмаар түүнийг сайдын суудлаас буулгах нь зүйтэй гэж үзэх болсон. Тиймдээ Засгийн газрын нэг шүд болсон С.Амарсайхан хорхойтож эхэлсэн тул Засгийн газрын тэргүүн хорхойтой шүднээсээ салах гэж байгаа гэх бор шувуу Төрийн ордонд нисч байна.
Сэтгэгдэл үлдээх