Цэс Close

Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар санал бодлыг нь сонслоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулаг сумын 3 дугаар хорооны малчин О.Гантогтохын хот айлаар зочилж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар санал бодлыг нь сонслоо.
О.Гантогтохынх 1000 гаруй бог, 100 гаруй үхэр өвөлжүүлж, онд мэнд хавартай золгожээ. Анхны цас унаснаас хойш бүтэн 120 хоног цас орж, цасан шуурга шуурсан гэх боловч нэг ч малын хорогдолгүй өвөлжсөн бөгөөд бэлтгэсэн өвс, тэжээл нь дуусаагүй байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өдгөө цас ханзарч, намар эрт цасанд дарагдсан өвсөнд мал тарга тэвээргээ аваад эхэлсэн хэмээн ярьж сууна. О.Гантогтохынх 400 гаруй мал төллүүлэхээс өдгөө 100 гаруй нь төллөсөн байна.
Тэд малын түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдэж, хаягдаж байгааг хэлээд, аймагтаа малын нэгдсэн бой байгуулж, арьс ширний үйлдвэрүүдэд стандартын шаардлага хангасан түүхий эд нийлүүлэх саналыг ч хэлж байв. Тэднийх ойрхон нутагладаг 4-5 айлтайгаа нийлж хадлан хадах трактор худалдаж авсан бөгөөд хот айлаараа хамтарч мал аж ахуй хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг ярьж суулаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах