Цэс Close

Засгийн газрын бүрэлдэхүүний анхаарал татсан томилгоо Д.Амарбаясгалан, Ж.Сүхбаатар

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Ингэхдээ УИХ-аас 9 гишүүнийг сайдаар сонгосон бол МАН-ын генсек Д.Амарбаясгаланг  Засгийн газартаа авч, урьд өмнө салбарын сайдаар ажиллаж байгаагүй чаггүй хуульч Ж.Сүхбаатараар бүл нэмлээ. Гэнэтийн бөгөөд анхаарал татсан сонголт бол яах аргагүй энэ хоёр. Олон нийт сайд нарын томилгоонд янз бүрийн байр суурьтай байгаа бөгөөд зарим сайд асан хуучин хүмүүс дахин салбар толгойлох болсныг шүүмжлэх нь  ч байна. Харин шинэлэг бөгөөд гэнэтийн томилгоо болж чадсан Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан нар шүүмжлэлээс холуур өнгөрч байна.  Юутай ч тэднийг хэрхэн ажиллах нь сонирхол татаж байгаа юм.

Д.Амарбаясгалан 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд МАН-ын удаалсан ялалтууд,  намын эв нэгдэл, шинэчлэлд чухал өөрчлөлтүүд хийж чадсан гэгддэг.

Харин УИХ дахь хуульчид дундаа сайны жижшигт явдаг Ж.Сүхбаатар нь УИХ-д хоёр ч удаа сонгогдон ажиллаж байгаа МАН-ын залуу хэрнээ туршлагатай улстөрчдийн нэг. Тэрээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын танхимд Монгол Улсын сайд буюу Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллах юм. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн толгойны өвчин болсон автозамын түгжрэлийг бууруулах хүндхэн даалгаврыг тэр үүрлээ.

Товчхондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад танхимаа шинээр бүрдүүлэхдээ улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх хүмүүс гэж  Д.Амарбаясгалан, Ж.Сүхбаатар нарыг үзжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны  яамыг шинээр байгуулж, туршлагатай улстөрчдийг салбар удирдуулахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах