Цэс Close

Засгийн газрын хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит 44 дүгээр хуралдаан 08.00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар болон "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ. Мөн төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын явц, Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /“Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх зэрэг 28 асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах