Засгийн газрын хуралдаанаар Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилох шийдвэр гаргажээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эдийн засаг, хөгжлийн яамнаас буюу Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" гэжээ.
эх сурвалж: UBN.mn
Сэтгэгдэл үлдээх