Цэс Close

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өгчээ

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өглөө.
Процессын дахин инженерчлэлийг хийхдээ иргэний бодит хэрэгцээ шаардлага болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нэгжүүдэд тулгарч буй асуудлуудыг судалж, учир шалтгааныг илрүүлэн тухай бүрд нийцсэн процессыг бий болгох зарчим баримталсан. Засгийн газраас процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болгож, цаашид процессын дахин инженерчлэлийн ажлыг салбартаа хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах