Цэс Close

“Засгийн газрын цом-2024” спортын тэмцээнд 1000 гаруй тамирчин өрсөлдөж байна

“Засгийн газрын цом-2024” спортын таван төрөлт тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг тэмцээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 30 гаруй албан хаагч оролцож байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүэх газар, 16 яам, Төрийн захиргааны төв байгууллагууд зэрэг нийт 19 байгууллагын 1000 орчим албан хаагч хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдлээ илэрхийлэн өрсөлдөж байна.
“Засгийн газрын цом-2024” тэмцээнд Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр болон бусад удирдлагууд хүрэлцэн ирж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас оролцож буй баг тамирчидаа дэмжиж, амжилт хүслээ.
Тэмцээний е-sport, ширээний теннис, шатрын төрлийн шилдгүүд тодрон, сагсан бөмбөг, волейболын тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд ням гарагт өндөрлөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах