Цэс Close

ЗГ: Эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна.

Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.

Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх хүүхдийн мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах