Цэс Close

Зул сарын хит дуу “төрөхөд” хөлбөмбөг нөлөөлсөн түүх

[cmsmasters_row data_shortcode_id="o6xs32jaqd" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="ke3a4bm7kf" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="kdr8w6gvjk" animation_delay="0"]

Зул сар, шинэ жил гээд дэлхий даяар дэрвэж буй энэ цагт Их Британийн нэрт дуучин агсан Жорж Майклын алдартай Last Christmas дуу төрсөн түүхээс цухасхан хүргэе.

1984 оны хоёрдугаар сар юмсанж. Жорж Майкл тухайн үед Wham хамтлагт байлаа. Энэ хамтлаг хоёр гишүүнтэй. Нэг нь Жорж Майкл, нөгөө нь Эндрю Рижли. Рижли Английн “Манчестер Юнайтед”-ын үнэнч фанат. Харин Жорж Майкл хөлбөмбөгт нэг их шимтэхгүй. Гэхдээ тэр нэг орой Рижлигийнд очиж, хамтдаа зурагт харж суужээ.

Их Британийн хамгийн алдартай сувгуудын нэг ITV-ээр The Big Match хэмээх нэвтрүүлгээр хөлбөмбөгийн өнгөрсөн тойргийн тоглолтуудын тоймыг үзүүлдэг байж. Интернэт гэдэг зүйл “төрөхөд” дахиад олон жил дутуу тул тэрхүү нэвтрүүлгийг алдалгүй үзэж байж л тоглолтуудын тоймыг харах боломжтой байлаа.

Жорж Майклын найзындаа тухалсан тэр орой яг тэр нэвтрүүлэг гарч таарсан гэнэ. “Манчестер Юнайтед”-ынхан “Лутон”-ыг 5:0-ээр хожсон тоглолтын тоймыг хараад Рижли ихэд баярлан бахдаж сууж. Гэтэл Жорж Майкл “За, би дээшээ гялс гарлаа” гээд гүйгээд дээд давхрын өрөө рүү орчихлоо гэнэ. Рижлигийн эцэг эх гайхан араас нь ширтсээр үлджээ.

Гэтэл хэсэг хугацааны дараагаар Жорж Майкл “Рижли, чи хурдан хүрээд ир. Үүнийг заавал хар” гэж хэлсэн байна. Ингээд гайхаад ортол Last Christmas дууныхаа ноотыг биччихсэн, их гоё аялгуутай дуу болохыг зүрх сэтгэлээрээ мэдрээд хөөрчихсөн сууж байжээ. Рижлигийн хөлбөмбөг үзсэн баяр, тэр олон гоолыг харсан фанатуудын баяр ийнхүү Жорж Майклыг гайхалтай дуугаа зохиох үндэс болж өгчээ.

Жорж Майкл түүнээс хойш нэг их удалгүй ганцаараа бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Тэрээр 2016 оны Зул сарын орой буюу арванхоёрдугаар сарын 25-нд орондоо амьсгал хураасан. Зул сарын орой ийнхүү ертөнцийн хаалгаар гарч одсон ч гэсэн түүний  гайхалтай дуу одоог хүртэл хит болон эгшиглэсээр байх авай.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах