Цэс Close

Зээлийн өрийн үлдэгдэл 24.5 их наяд төгрөгт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн  2023 оны эхний таван сарын тоон мэдээллийг танилцууллаа.

Энэ оны эхний таван сарын байдлаар зээлийн өрийн нийт үлдэгдэл 24.5 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 14.8 хувийг анхаарал хандуулах шаардлагатай болон чанаргүй зээл бүрдүүлж байна. Түүнчлэн зээлийн үлдэгдлийн 54.9 хувь нь иргэд, 44 хувь нь байгууллагын зээл бүрдүүлж байгаа аж. Ингэснээр тавдугаар сарын эцсийн байдлаар анхаарал хандуулах шаардлагатай зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх сараас 3.4 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсжээ. Өнгөрсөн оны эцсээр зээлийн нийт үлдэгдэл буурсан бол он гарсаар тогтворжиж, сард дунджаар 2-3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Чанаргүй зээлийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг байгаагаас 1.7 их наяд төгрөг нь хувийн салбарт, 513.6 тэрбум төгрөг нь иргэдэд олгосон чанаргүй зээл байжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 54.9 хувь нь иргэд, 44 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь Төрийн байгууллагад олгосон зээл аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах