Цэс Close

Зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. https://emd.gov.mn/news/187
May be an image of text that says "排эмд эмд пизндиидааталь NOVARTIS "новартис AKCEC" хетелберийн хурээнд буртгэгдсэн эм 3YPX судасны евчин амлодипин валсартан рамиприл фуросемид аторвастатин гидрохлоротиазид бисопроло чихрийн шижин амьсгалын замын эмгэг хехний хавдар хувь 100 ΤΑ эруул мэндийн даатгалаа бурэн телснеер дээрх эмийг эмд-ын сангаас 100 хувь хенгелуулэн ABAX боломжтой."

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах