Цэс Close

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч З.Баянсэлэнгэ, шүүгдэгч Ж.Бурмаагийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул улмаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэрлэлээ.

Ингэснээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах