Цэс Close

Иван Самораногийн жигтэй 1+8 дугаар буюу бусад хачин дугаарууд

[cmsmasters_row data_shortcode_id="3eo8d2h3xi" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="st9qkpxhnr" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="w8mru45p5z" animation_delay="0"]

1998 онд Италийн “Интер”-т Роберто Бажо очлоо. 1993 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роберто Бажо замналынхаа туршид 10 дугаартай тоглосон тул “Интер”-т очихдоо дугаараа шаарджээ. Гэтэл тухайн үед “Интер”-ийн 10 дугаарыг Бразилын домогт Роналдо өмсөж байлаа. Бажо дугаараа шаардсан тул Роналдо ч хариу санал тавьж. Тэр нь замналынхаа турш өмсөж буй 9 дугаараа тэгвэл авья гэж. Гэтэл “Интер”-ийн 9 дугаарыг Чилийн нэрт довтлогч догшин хэмээх Иван Саморано өмсөж байлаа. Ингээд Самораногоос 9 дугаарыг авах тухай яриа гарахад чили эр дургүйцсэнгүй. Гэхдээ 18 дугаарыг авчээ. Тэгээд 18 дугаарынхаа дунд нэмэх тэмдэг + шигтгэчихэж. Ингэж л Бажо 10-тайгаа, Роналдо 9-тэйгээ, мөн Саморано 1+8 дугаартай болсон түүхтэй билээ. Үүнийг онцлохын учир нь жигтэй гэмээр дугаартай тоглогчдын талаар цухас дурьдая гэсэн бөлгөө.

Тухайн цаг үед Португалын шигшээ болон “Порто”-д Витор Байя гэх сайн хаалгач байлаа. Одоогийнх шиг хөлбөмбөгийн дугаар 30, 40-ийг хол давж яваагүй шахам байсан үед Байя 99 дугаартай талбайд гарна. 2004 онд залуухан мэргэжилтэн Жое Моуриньогийн удирдсан “Порто” Аваргуудын лигийн аварга болж бүгдийг гайхшруулахад 99 дугаартай тоглосон юм. Ер нь Европын цомын тэмцээний финалд хамгийн өндөр дугаартай тоглосон хаалгач бол Витор Байя юм.

Хаалгачдаас хамгийн олон гоолтой Рожерио Сени ч дугаар сонгохдоо зоргоороо нэгэн. Зүгээр 1 дугаарыг авчихаж болох ч Сени заавал 01 гэсэн дугаартай олон жил гарсан билээ.

Италийн “Наполи”, “Парма”-д тоглож явсан хаалгач Лука Буччи бүр 10, 7, 5 дугааруудтай тоглож байсан удаатай.

Мароккогийн Хишам Зераули хэмээх тоглогч Шотландын “Абердин”-д очоод 0 дугаарыг авсан байдаг. Уг нь ОУХХ-ны шаардлагын дагуу бол хөлбөмбөгчид 1-99 дугаартай байх ёстой. Гэтэл Зераули 0 дугаарыг авсанаас гадна бүр фанатууд түүнийг Зеро буюу Тэгээ хэмээн дуудан хайрлах болсон юм билээ. “Данди”-гийн хаалганд хет-трик хийж хэсэг гялалзсан залуу удалгүй Ойрхи Дорнодыг зорьж, 2004 онд авто ослоор өөд болжээ.

Мексикийн “Чивас”-т Адольфо Баутишта гэх тоглогч байв. Энэ тоглогч хэд хэдэн улирал дараалан 100 дугаартай гарснаас гадна ээжийгээ тэнгэрийн оронд одсоны дараагаар “Bofo my angel” гэх ээжийнхээ байнга хэлдэг байсан үгийг бичүүлж талбайд гарсан юм.

Австралийн Томми Оур гэх залуу Азийн АШТ-д 121 дугаартай гарсан байх юм. Журмын дагуу хөлбөмбөгчид тэмцээнийг эхлүүлсэн тэр дугаартайгаа үргэлжлүүлэн тоглох ёстой байж. Оур 11 дугаарыг авах гэсэн ч өөр тоглогч авчихсан тул дуртай дугаарынхаа квадратад үржүүлээд өмсчихжээ.

Германы “Байерн Мюнхен”-д тоглож байсан франц хамгаалагч Биксан Лизаразю 69 дугаартай тоглосон нь жигтэй. NBA болон NHL-д л гэхэд энэ дугаарыг тодорхой шалтгааны улмаас өмсөхгүй байхыг тоглогчид зөвлөж, хорьсон байдаг. Харин Лизаразю 1969 онд төрсөн, 169 сантиметр өндөр, мөн 69 кг жинтэй болохоороо энэ дугаарыг хүсч, хүссэндээ ч хүрчээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах