Цэс Close

ИЗНН: АН-ын сонгуулийг хойшлуулах саналыг ДЭМЖИХГҮЙ

МАХН татан буугдаж МАН-тай нэгдэх үйл ажиллагаа явагдаж буй энэ үед Иргэний Зориг Ногоон намаас улстөрийн мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд...

Нэгдүгээрт: ИЗНН нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН, МУНН намуудтай хамтран “Та бидний эвсэл” байгуулан оролцсон. МАХН нь татан буугдаж МАН-д нэгдсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ИЗНН-ын удирдлага нь “Та бидний эвсэл”-ээс гарах шийдвэр гаргаж байна. Энэхүү шийдвэрээ намын зохих байгууллагын хурлаар оруулж шийдвэрлүүлэх болно.

Хоёрдугаарт: Аль нэг нам,  улс төрийн хүчин ээлжит сонгуулийг хойшлуулах хүсэлт, санал гаргах нь Үндсэн хуулиар баталгаажсан  иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөнд шууд халдах, ардчиллын хэм хэмжээнд нөлөөлсөн алхам гэж үзэж байгаагаа ИЗНН  илэрхийлж байна.        

Ээлжит сонгуулийг хойшлуулах зайлшгүй нөхцөл байдал /дайн самуун гэх мэт давагдашгүй хүчин зүйл/ үүсээгүй тохиолдолд иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ийнхүү халдах нь ардчиллыг тэр тусмаа ардчилсан Үндсэн хууль, парламентат ёс, ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг хуульд заасан хугацаанд шилжүүлж байх ардчиллын үндсэн суурь зарчим алдагдана гэж үзэж буй бөгөөд хэрвээ улстөр хийж байгаа бол өөр бусад сэдвээр хийхийг зөвлөж байна.

Гуравдугаарт: Нэр дэвшүүлэх эрх бүхий намуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ээлжит сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын өмнө зохих шалгуурыг хангасан,  Монгол Улсын иргэнийг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг ИЗНН-аас УИХ-д суудал бүхий МАН, АН, ХҮН-д уриалж, нам тус бүрт нь уриалгаа хүргүүлсэн.

Тавдугаар сарын 24-нөөс нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, мөрийн хөтөлбөр нь хуулийн дагуу олон нийтэд нээлттэй болно. Тэрхүү мөрийн хөтөлбөрийн агуулга зорилгод  үндэслэн ИЗНН-ын эрх бүхий байгууллага хуралдан, шийдвэрээ гаргаж, энэхүү сонгуульд оролцох болно. гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах